Бид өнөөдөр хуулиа дээдлэх, хууль сахиулах, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх үндсэн зорилготойгоор энэ танхимд орж ирсэн.

Хамаарах огноо: 2017-11-02 17:15
Бид өнөөдөр хуулиа дээдлэх, хууль сахиулах, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх үндсэн зорилготойгоор энэ танхимд орж ирсэн. Харамсалтай нь энэ асуудал биднээс алслан холдсоор хаа нэг сонсогддог үг болж хувирлаа. Хичнээн жил бид энэ гүжир гүтгэлэг, үнэн худал нь мэдэгдэхгүй манан дунд тонгочих ёстой юм бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга юу нь тодорхойгүй баримт бичгээр УИХ-ын гишүүдийн дунд талцал хагарал үүсгээд сууж болох уу. Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагуудад хяналтаа тавиад ажиллах бүх боломж нь байна. Үнэхээр хулгайч луйварчид юм бол түүнийг нь илрүүлээд гаргаад ирэх нөхцөл боломж нь бүрдсэн. Гэтэл Тамгын газрын дарга нь хориг тавьсан нэрээр чуулганы танхимд орж ирчихээд бусдыг элдвээр доромжлоод сууж болохгүй. Энэ хагаралдуулах үйл ажиллагаа газар авч байгаад харамсч байна...


Үүсгэсэн: 2017-11-29 17:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..